“Нярай болон хүүхдийн аюулгүй тусламж, үйлчилгээ” сургалт зохион байгуулав
2025/09/17Жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдөр тохиодог “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийн хүрээнд энэ жил “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвээр сургалт 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтыг Эрүүл мэндийн яам, ЭМХТ-ийн Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн алба болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулж, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцов.


Сургалтын үеэр нярай, хүүхдийн тусламжийн аюулгүй байдал, чанарын өнөөгийн байдал, ДЭМБ-ын бодлого, нярайн эндэгдэл, хүүхдийн хурц хордолт болон эмчилгээний шинэ технологи зэрэг чухал сэдвүүдийг хэлэлцэж, сайн туршлагуудыг хуваалцав.


Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ