Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.08 сар
41,379
Халдварт бус өвчин 2025.08 сар
2,352,155

“Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” 9 дүгээр сарын 17-ны өдөр тохионо

2025/09/08

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бид жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

   Хүүхэд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтны  нярай  болон хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд “ Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхааръя” уриа дор  энэхүү өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх гэж байна.

   Тус төвөөс батлагдсан удирдамж болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан урианы  дагуу эрүүл мэндийн байгууллагууд нярай болон хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалт зохион байгуулах, иргэд, олон нийтэд хандсан сургалт, сурталчилгааны ажил  зохион байгуулагдана.

   Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг угтсан 14 хоногийн  аяныг 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

  

Үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй  мэдээллийг дараах холбоосоор авна уу.    https://www.who.int/campaigns/world-patient-safety-day/2025  

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар