Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025/08/13

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн зөвлөл нь 15 дахь хурлаа 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Хурлаар 6 сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1 өрхийн эрүүл мэндийн төв, 2 сувилал , 1 хувийн эмнэлэг, нийт 10 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн шинжээчийн багийн өгсөн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэв.  Мөн шинжээчийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч, холбогдох шийдвэрийг гаргасан болно. Шинжээчийн багаас гаргасан зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг Зөвлөлийн гишүүдийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгов.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар