Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ҮНЭЛЭХ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

2025/06/26

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10-д заасны дагуу Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан А/130, А/58 дугаар "Журам шаардлага, шинэчлэн батлах тухай" тушаалыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Тус төвд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамж хөгжүүлэгч 5 байгууллагаас хөгжүүлсэн программ хангамжаа үнэлүүлэхээр хүсэлт ирсний дагуу программ хангамжаа үнэлэх ажлын хэсгийн нэгдүгээр хурал 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэ хурлаар хүсэлт ирүүлсэн Иклиник ХХК-ийн E-clinic систем, Вингс ХХК-ийн Wings систем, Метронэтворкс ХХК-ийн E-Health систем, Гандо софт ХХК-ийн TelMed систем, Бат Инкомме ХХК-ийн Өрх систем хөгжүүлсэн программ хангамжуудад тушаалын нэгдүгээр хавсралтад заасан шаардлагын дагуу үнэлж программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад зөвлөмжийг өгч ажиллаа