Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 13 ДАХЬ ХУРАЛ БОЛЛОО

2025/06/25

2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 13 дахь хурал зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурлаар орон нутгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй сумын эрүүл мэндийн төв 25, хувийн хэвшлийн эмнэлэг 3, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төв 7, сувилал 4, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 1, хувийн хэвшлийн эмнэлэг 3, сум, тосгоны эрүүл мэндийн төв 25, нийт 42 эрүүл мэндийн байгууллага-ын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэв.

Зөвлөлийн хурлаар шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулгыг авч, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Түүнчлэн шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гаргах чиглэлд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөв.