Сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх чиглэлээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад үнэлгээ хийлээ
2025/06/25Ерөнхий мэргэшил судлалын сургалтыг орон даяар нэвтрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2025 оны А/13 дугаар тушаалын дагуу 2025 оны 06 дугаар сарын 23–24-ний өдрүүдэд Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сургалтын орчны үнэлгээ хийж ажиллалаа.

Үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 8.1, 8.2-т заасан төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад тавигдах 17 шаардлага, 20.1-д заасан үнэлэх аргачлалын дагуу хийж гүйцэтгэв.

Үнэлгээгээр сургалтын орчны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөхийн зэрэгцээ цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдэд дэмжлэг үзүүлж, удирдлагаар ханган ажиллалаа.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2025/06/19
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2025/05/30
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29