Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.5 сар
20,722
Халдварт бус өвчин 2026.5 сар
1,586,267

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/06/17

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, БНТУ-ын Гувэн эмнэлгийн захирал хатагтай Эсил Халит Жилт нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгүүдийн хүрээнд өвчтөн илгээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.

Арга хэмжээнд Гувэн эмнэлгийн төлөөлөл болон тус төвийн Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга, холбогдох мэргэжилтэн  оролцож харилцан мэдээлэл солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар