Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ АВАХ БАЙРШИЛ, ХУВААРЬ

2025/06/17

Шинэ төгсөгчдийн Зөвшөөрлийн шалгалт VI/20, 21-ны өдөр ШУТИС-ийн Номын санд зохион байгуулагдана.

ГА, ДГ, ДА аймгийн төгсөгчдийн шалгалт VI/23-нд тухайн аймагтаа явагдана. 

Улаанбаатарын төгсөгчид шалгалтад орох өдөр, цагийн хувиараа ЭНЭ ДЭЭР ДАРЖ ХАРААД хуваарьт цагтаа ирж шалгалтад хамрагдана уу. Урьдчилсан бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь хамаагүй шалгалтадаа ороорой

Анхаарах зүйл:

1. Иргэний үнэмлэхээ авч ирэх

2. Хувийн бүртгэлийн нууц үгээ тэмдэглэж ирэх. 

3. Интернэт банкандаа нэвтэрдэг байх

Шалгалтад тэнцсэн бол Миний мэдээлэл - Лиценз хэсгээр орж ЛИЦЕНЗИЙН ХҮСЭЛТ-ээ мартуузай. Хүсэлтээ илгээлгүй орхисон бол лиценз олгогдохгүй бөгөөд дүн хүчингүйд тооцогддог.

Амжилт хүсье

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар