Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/06/05

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн  захирал М.Одгэрэл,  БНЭУ-ын Глобал Кейр олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч, төслийн удирдагч хатагтай Жиоти Мехта нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Глобал Кейр олон улсын байгууллагын гишүүн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгүүдийн хүрээнд өвчтөн илгээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.

Арга хэмжээнд төвийн Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга, мэргэжилтнүүд  мөн оролцож  харилцан мэдээлэл солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар