Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

UpToDate-ийн эрх нээгдлээ

2025/06/03



Та бүхний эмнэл зүйн өдөр тутмын ажилд үнэтэй хувь нэмэр оруулдаг UpToDate эмнэл зүйн удирдамжийн эрх  нээгдлээ.

UpToDate нь нотолгоонд суурилсан, цаг үеийн эмнэл зүйн мэдээллийг нэг дороос авах боломжийг олгож, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд оновчтой оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргахад туслаж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлдэг чухал хэрэгсэл юм.

UpToDate-ээс та бүхэн:

  • Орчин үеийн эмчилгээний арга, оношилгооны стандарт
  • Нотолгоонд суурилсан эмнэл зүйн зөвлөмжүүд
  • Эмнэл зүйн шинэ судалгаа, нээлтүүдтэй танилцах боломжтой боллоо.

UpToDate-ийг үр дүнтэй ашиглан, эмнэл зүйн шийдвэр гаргалтаа улам  боловсронгуй болгоорой.

UpToDate нь таны өдөр тутмын эмнэл зүйн практикт зайлшгүй шаардлагатай, найдвартай мэдээллийн эх сурвалж байх болно.

UpToDate-д нэвтрэх заавар


Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар