Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.05 сар
22,597
Халдварт бус өвчин 2025.05 сар
1,608,882

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2025/06/03

Эмийн системийг Гаалийн нэгдсэн системтэй мэдээлэл солилцох ажил үйлчилгээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн системийг Гаалийн нэгдсэн системтэй холбох, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх

Хийгдэх ажил:

  •  Одоо мэдээлэл солилцож байгаа сервисүүдийн дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөх;
  •  Цаашид мэдээлэл солилцох шаардлага тодорхойлох;
  •  Мэдээлэл солилцох сервисийн нэмэлт хөгжүүлэлт хийх, дэмжлэг үзүүлэх;
  •  Мэдээлэл солилцох үйл ажиллагааг туршин нэвтрүүлэх;

Тавигдах ерөнхий шаардлага

  1.  Гаалийн нэгдсэн систем, эмийн импортын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  2.  Гаалийн нэгдсэн системийн хөгжүүлэлт дээр ажиллаж байсан туршлагатай, мэдээлэл солилцоо, программ хангамжийн хувьд зөвлөн чиглүүлэх, дэмжин туслах бүрэн чадамжтай байх

Бүрдүүлэх материал

  1. 1. CV
  2. 2. Тавигдах ерөнхий шаардлагад холбогдох бусад бичиг баримт

     a. Сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар

     b. Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ

     c. Ажлын туршлага

3. Иргэний үнэмлэхний хуулбар

Материалыг  2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвд цаас болон цахим (admin@hdc.gov.mn) хэлбэрээр ирүүлнэ үү.