Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Эмч, мэргэжилтнүүдийг гадаадад туршлага судлуулах INTERNATIONAL INTERNSHIP хөтөлбөр хэрэгжив

2025/05/27

Баянхонгор аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад туршлага судлуулах, эмнэлгийн менежментийн чиглэлээр чадавхжуулах INTERNATIONAL INTERNSHIP хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Нийтдээ 60 орчим эмч, мэргэжилтэн 3 ээлжээр уг сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг менежментийн туршлагыг судаллаа.

Хөтөлбөрийн сүүлийн ээлжийн оролцогчдыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл хүлээн авч уулзан, сурсан мэдсэнээ хэрхэн нутагшуулах талаар санал, сэтгэгдлийг нь сонсож, харилцан ярилцлаа.

Уг арга хэмжээ нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилсан төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Баянхонгор аймагт шинээр баригдсан Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг улсын жишиг амбулатори болгох ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар