Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

Хэрэгжүүлэгч талуудын уулзалт боллоо

2025/05/16

Монгол Улсын Засгийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд "Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Өр хөрвүүлэх" төслийн оролцогч талуудын уулзалт зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн уулзалтад ЭМЯ, Глобаль сан, ЭМХТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн удирдлага болон холбогдох мэргэжилтэнүүд оролцож, “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад шаардлагатай судалгаа, үнэлгээ хийх, хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх” арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2025 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар санал солилцлоо.