“Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” ээлжит 55 дахь удаагийн сургалт зохион байгууллаа
2025/05/08Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдалыг арилгах хүрээнд тус төвөөс аймаг, орон нутагт төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэх, орон нутаг бие даан хүний нөөцөө бэлтгэх, эмч нарыг чадавхижуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болгох бэлтгэл ханган эмч нарыг сургагч багшаар бэлтгэж чадавхижуулах, сургалтын удирдамж, хөтөлбөрийг боловсруулах, заах арга зүйд сургах зорилгоор Эмнэл зүйн сургалт удирдах багш бэлтгэх 55 дахь удаагийн сургалтыг тус аймагт хийлээ.
Сургалтад Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл 24 их эмч хамрагдсан ба сургалтыг УГТЭ, СЭМҮТ, АШУҮИС-ийн МЯЭ, мэргэжлийн нийгэмлэг холбоодоос бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан явууллаа.
Орон нутагт одоогоор Бүсийн оношилгоо эмчилгээний 5 төв, 2 аймгийн нэгдсэн эмнэлэг “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг эрхэлж байна.
“Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг 2016 оноос зохион байгуулж эхэлснээр бид нийт 1373 эмч, 420 сувилагч, 100 шахам эх баригчийг эмнэл зүйн сургагч багш, 83 эмч, 46 сувилагч, 10 эх баригч нь чиглүүлэгч багш болоод байна.



Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29