Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

"ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ЗАН ТӨЛӨВИЙГ УДИРДАХ НЬ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025/05/05

Тус төвөөс "Хамтын хүчээр бүтээлч байдлаа нэмэгдүүлье" сарын аян зохион байгуулж байна.

Төвийн албадын чиг үүрэг, салбарын тогтолцооны шинэчлэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар албад өөр хоорондоо мэдээлэл солилцох, боловсруулж буй журмуудын хэлэлцүүлэг хийх, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зөөлөн ур чадвар олгох  сургалтууд зэрэг ажлуудыг аяны хүрээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийт албан хаагчдад ""Харилцан адилгүй зан төлөвийг удирдах нь" хэмээх сургалтыг Couch lab сургалтын төвийн багш Г.Одонтуяа багш заалаа.

Харилцан адилгүй зан төлөвүүдийн талаар тайлбарлаж, зан төлөвийн тест ашиглан өөрсөдийгөө тодорхойлсон сонирхолтой сургалт байлаа.