Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

"Эрүүл мэндийн ажилтан бүр эрсдлээ удирдаж, тохиолдлоос сэргийлье”

2025/05/05

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн үйлчлүүлэгчийн болон үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тохиолдлуудыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах, давтан гарахаас сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагууд харилцан суралцах замаар тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Тохиолдол, эрсдлийн мэдээллийн нэгдсэн цахим санг 2022 оноос эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар цахим санд улсын болон хувийн хэвшлийн 2846 эрүүл мэндийн байгууллагын 7390 эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн нийт 5262 тохиолдол, 2247 эрсдэлийг бүртгэн, 66 чиглэлээр сайн туршлага нэвтрүүлсэн байна.

2025 оны эхний улиралын байдлаар 33 эрүүл мэндийн байгууллагын 461 эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн 445 тохиолдол, 183 эрсдэл тус тус мэдээлэгдсэн байна.

Дараах http://eburtgel.hdc.gov.mn/ линкээр орж эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдол, эрсдлээ бүртгүүлээрэй, Эрүүл мэндийн байгууллагаа бүртгүүлэх, админы эрхийн тохиргоо хийлгэх бол ЭМХТ-ийн Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албанд хандана уу?