Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

Уламжлалт анагаах ухааны болон Сэргээн засахын эмч нарыг төгсөлтийн дараах гадаадад сургалтад хамруулла

2025/05/01

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, Уламжлалт анагаах ухааны болон Сэргээн засахын эмч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 54 эмчийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэгт 2 ээлжээр суралцууллаа.

Уг сургалтад төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвүүд болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Сургалтын хугацаанд тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний, Боржигон ясны, Ерөнхий эмчилгээний, Таван засал, рашаан заслын, Монгол анагаах ухааны хавдрын, Ясны тасгуудаар тойролт хийн онол дадлага хавсарсан сургалтад хамрагдсан.