Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

РЕЗИДЕНТ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

2025/04/11

Төгсөлтийн дараах сургалтыг олон улстай хамтарсан хөтөлбөрөөр зохион байгуулахаар БНСУ-ын “Олон Улсын боловсролын солилцооны нийгэмлэг” (International Education Exchange Association)-тэй хамтран ажиллах санамж бичиг 2024 оноос бэлтгэл ажил ханган ажиллаж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 3 шатны сонгон шалгаруулалт явуулж, 2025 оны 6 сараас төгсөх дамжааны 2 резидент эмчийг АНУ-д суралцуулахаар шалгарууллаа.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт:

  • o ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн 2-р дамжааны резидент эмч О.Номунзул
  • o ЦТЭ-ийн Мэс заслын 2-р дамжааны резидент эмч М.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарсан.

Энэ онд Олон Улсын боловсролын солилцооны нийгэмлэгтэй хамтран төгсөлтийн дараах сургалтын олон улстай хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулах болон шалгалтын сорилын сан шинэчлэх үйл ажиллагаанд Монгол, АНУ, БНСУ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвлөх баг байгуулан ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар