РЕЗИДЕНТ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
2025/04/11Төгсөлтийн дараах сургалтыг олон улстай хамтарсан хөтөлбөрөөр зохион байгуулахаар БНСУ-ын “Олон Улсын боловсролын солилцооны нийгэмлэг” (International Education Exchange Association)-тэй хамтран ажиллах санамж бичиг 2024 оноос бэлтгэл ажил ханган ажиллаж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 3 шатны сонгон шалгаруулалт явуулж, 2025 оны 6 сараас төгсөх дамжааны 2 резидент эмчийг АНУ-д суралцуулахаар шалгарууллаа.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт:
- o ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн 2-р дамжааны резидент эмч О.Номунзул
- o ЦТЭ-ийн Мэс заслын 2-р дамжааны резидент эмч М.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарсан.

Энэ онд Олон Улсын боловсролын солилцооны нийгэмлэгтэй хамтран төгсөлтийн дараах сургалтын олон улстай хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулах болон шалгалтын сорилын сан шинэчлэх үйл ажиллагаанд Монгол, АНУ, БНСУ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвлөх баг байгуулан ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29