МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025/03/24Тус төвөөс Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Систем хөгжүүлэгч байгууллагатай хамтран 21 аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдтэй цахим болон танхимаар уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтаар Эрүүл мэндийн салбарын цахимжилтын бодлого, өнөөгийн байдал, эмнэлгийн системүүдийн танилцуулга, мэдээллийг хүргэж, харилцан мэдээлэл солилцов.
Уулзалтад ЭМЯ-ны Эрүүл мэндийн мэдээлэл, цахим хөгжлийн хэлтсийн дарга Э.Мягмар-Өлзий , ахлах мэргэжилтэн Б.Цэрэн-Очир, ЭМХТ-ийн Цахим хөгжлийн албаны дарга Б.Үзмээ, ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн нэвтрүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, холбогдох мэргэжилтнүүд болон 21 аймгийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр "Эрүүл мэндийн салбарын цахимжилт", "Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10 дах заалтын танилцуулга", "Эрүүл мэндийн байгууллагын даатгал", "health.gov.mn системийн танилцуулга" "Эмнэлгийн системийн танилцуулга" зэрэг мэдээллүүдд хийгдлээ.









Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29