Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.02 сар
5,320
Халдварт бус өвчин 2025.02 сар
625,947

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

2025/03/10

Бүртгэх хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 12-21   

Бүртгүүлэх заавар:  

  • Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан https://hr.hdc.gov.mn цахим хуудсаар сургалтад бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авна.
  • Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу.
  • Эрүүл мэндийн ажилтан нь https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Төрөлжсөн сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ.
  • Миний мэдээлэл хэсэгт ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээллийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/. 
  • Бүртгэл дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны https://hr.hdc.gov.mn нэгдсэн бүртгэлийн сангийн “Илгээмж” хэсгээр 2025 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрийн хооронд танд хариу хүргүүлнэ.

Сургалтад бүртгүүлэхдээ сургалтын "ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭР" хэсгийг нягталж,

  • Улсын
  • Хувийн
  • Төсөл, хөтөлбөр сонголтуудаас ЗӨВ СОНГОЖ бүртгүүлэхийг анхаарна уу.

Сургалт эхлэх хугацаа: 2025 оны оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ.

ИХ ЭМЧ, ЭМ ЗҮЙЧ, ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭН

    Тавигдах шаардлага:

    1.  Үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх (зөвхөн их эмч)
    2.  Үндсэн мэргэшлийн сургалтаар эзэмшсэн мэргэжлээрээ нэг буюу түүнээс дээш жил ажилласан байх;
    3.  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй байх;
    4.  Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх.

    Төрөлжсөн мэргэшлийн чиглэл

    Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/ мэргэшил

    Хугацаа

    Багц цаг

    Сургалт эрхлэх байгууллага

    Нэг. Анатомийн эмгэг судлал


    Эсийн эмгэг судлал

    Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭСҮТ

    2.

    Хүүхдийн эмгэг судлал

    Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭСҮТ

    Хоёр. Гэмтэл согог судлал

    3.

    Гар сарвууны нөхөн сэргээх бичил мэс засал судлал

    - Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    - Нөхөн сэргээх мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ГССҮТ

    4.

    Яс, үений мэс засал судлал

    Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ГССҮТ

    5.

    Нурууны мэс засал судлал

    - Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    - Мэдрэлийн мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ГССҮТ

    6.

    Түлэнхийн нөхөн сэргээх мэс засал судлал

    - Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    - Нөхөн сэргээх мэс заслаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ГССҮТ

    7.

    Цээж, хэвлийн гэмтлийн мэс засал судлал

    - Гэмтэл согог судлал

    - Мэс засал судлал

    6 сар

    24

    ГССҮТ

    8.

    Хүүхдийн гэмтэл согог судлал

    Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ГССҮТ

    9.

    Гавал тархины гэмтлийн мэс засал судлал

    - Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    -Мэдрэлийн мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ГССҮТ

    Гурав. Дотрын анагаах судлал

    10.

    Бөөр судлал

    Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УНТЭ, УХТЭ, УГТЭ

    11.

    Дотоод шүүрэл судлал

    Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УНТЭ

    12.

    Зүрх судлал

    Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УНТЭ, УГТЭ

    13.

    Настан судлал

    - Дотрын анагаах судлал,

    - Ерөнхий мэргэшил судлал,

    - Мэдрэл судлал,

    - Өрхийн анагаах судлал,

    - Сэргээн засал судлал,

    - Сэтгэц судлал,

    - Арьс судлал,

    - Гэмтэл согог судлал,

    - Нүд судлал,

    - Чих, хамар, хоолой судлал,

    - Хавдар судлал,

    - Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ГҮТ

    14.

    Ревматологи

    Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УНТЭ

    15.

    Уушги судлал

    Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УНТЭ, УГТЭ

    16.

    Хоол боловсруулах тогтолцоо судлал

    Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УНТЭ, УГТЭ

    17.

    Цус судлал

    Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УНТЭ

    18.

    Эмнэл зүйн хордлого судлал

    -Дотрын анагаах судлал,

    -Арьс судлал,

    -Гэмтэл согог судлал,

    -Ерөнхий мэргэшил судлал,

    -Мэдрэл судлал,

    -Мэдээгүйжүүлэг судлал,

    -Мэс засал судлал,

    -Нүд судлал,

    -Өрхийн анагаах ухаан,

    -Сүрьеэ судлал,

    -Сэтгэц судлал,

    -Хавдар судлал,

    -Халдварт өвчин судлал,

    -Хүүхэд судлал,

    -Чих, хамар, хоолой судлал,

    -Эмнэл зүйн эмгэг судлал,

    -Эрчимт эмчилгээ судлал,

    -Эх барих, эмэгтэйчүүд судлал,

    -Яаралтай тусламж судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    Цэргийн төв эмнэлэг

    Дөрөв. Дүрс оношилгоо судлал

    19.

    Хүүхдийн дүрс оношилгоо судлал

    -Дүрс оношилгоо судлал

    -Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    20.

    Ангиограф/судсан дотуурх оношилгоо, эмчилгээ судлал

    -Дүрс оношилгоо

    -Яаралтай тусламж судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    -Зүрх, Мэдрэл, Мэдрэлийн мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УГТЭ

    Тав. Мэдрэл судлал

    21.

    Хүүхдийн мэдрэл судлал

    -Мэдрэл судлал

    -Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    Зургаа. Мэдээгүйжүүлэг судлал

    22.

    Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлал

    -Мэдээгүйжүүлэг судлал

    -Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    Долоо. Мэс засал судлал

    23.

    Бөөрний мэс засал судлал

    Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    УНТЭ

    24.

    Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал судлал

    Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    УНТЭ

    25.

    Дотоод шүүрлийн мэс засал судлал

    Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    УНТЭ

    26.

    Хүүхдийн мэс засал судлал

    Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    27.

    Хэвлийн мэс засал судлал

    Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    УНТЭ

    28.

    Цээжний мэс засал судлал

    Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    УНТЭ

    29.

    Зүрх судасны мэс засал судлал

    Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УГТЭ

    30.

    Мэдрэлийн мэс засал судлал

    -Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    -Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    УГТЭ

    31.

    Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, мэс засал судлал

    Бөөрний мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    УНТЭ

    Найм. Нүд судлал

    32.

    Хүүхдийн нүд судлал

    Нүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    Ес. Сэтгэц судлал

    33.

    Донтолт судлал

    Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    СЭМҮТ

    34.

    Сэтгэл засал судлал

    Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    СЭМҮТ

    35.

    Шүүхийн сэтгэц судлал

    Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    СЭМҮТ

    36.

    Настны сэтгэц судлал

    Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    СЭМҮТ

    37.

    Хүүхэд, өсвөр үеийн сэтгэц судлал

    Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    СЭМҮТ

    Арав. Хавдар судлал

    38.

    Хавдрын хими эмчилгээ судлал

    Хавдар судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ХСҮТ

    39.

    Хавдрын туяа эмчилгээ судлал

    Хавдар судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ХСҮТ

    Арван нэг. Халдварт өвчин судлал

    40.

    Бэлгийн замаар дамжих халдвар, Хүний дархлал хомсдлын вирус/дархлалын олдмол хомсдол судлал

    -Халдварт өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    -Арьс судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эм

    6 сар

    24

    ХӨСҮТ

    Арван хоёр. Хүүхэд судлал

    41.

    Нярай, перинаталь судлал

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    42.

    Хүүхдийн бөөр судлал

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    43.

    Хүүхдийн зүрх судлал

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    44.

    Хүүхдийн уушги судлал

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    45.

    Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлал

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    46.

    Хүүхдийн ревматологи

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    47.

    Хүүхдийн дотоод шүүрэл судлал

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    48.

    Хүүхдийн цус, хавдар судлал

    Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    49.

    Өсвөр үе судлал

    -Хүүхэд судлал

    -Дотрын анагаах судлал

    -Өрхийн анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    ЭХЭМҮТ

    Арван гурав. Чих, хамар, хоолой судлал

    50.

    Хүүхдийн чих, хамар, хоолой судлал

    Чих, хамар, хоолой судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    Арван дөрөв. Эмнэл зүйн эмгэг судлал

    51.

    Эмнэл зүйн цус сэлбэлт судлал

    -Эмнэл зүйн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    -Бусад чиглэлээр үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЦССҮТ

    Арван тав. Эрчимт  эмчилгээ судлал

    52.

    Хүүхдийн эрчимт эмчилгээ судлал

    -Эрчимт эмчилгээ судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    -Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ

    Арван зургаа. Эх барих, эмэгтэйчүүд судлал

    53.

    Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал

    -Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    6 сар

    24

    ЭХЭМҮТ ӨАГ

    54.

    Эмэгтэйчүүдийн хавдар судлал

    -Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    8 сар

    32

    ХСҮТ

    55.

    Эх ураг судлал

    -Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч

    1 жил

    48

    ЭХЭМҮТ

    Арван долоо. Анагаах ухааны оношилгоо ба эмчилгээний технологи

    56.

    Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи

    -Био-анагаахын мэргэжилтэн

    6 сар

    24

    ЦССҮТ

    Арван найм. Нийгмийн эрүүл мэнд судлал

    57.

    Орчны эрүүл мэнд судлал

    -Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

    - Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн /шалгуур хангавал/

    6 сар

    24

    НЭМҮТ

    Арван ес. Бусад

    58.

    Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал

    -Эмнэлгийн мэргэжилтэн /шалгуур хангавал/

    6 сар

    24

    УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг

    • СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭН

    Тавигдах шаардлага:

    1. Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох сургуулийг бакалаврын дипломтой төгссөн байх;
    2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
    3. Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй байх;

    Суралцах мэргэжлийн чиглэл

    Төрөлжсөн мэргэшлээр элсэн  суралцах боломжтой мэргэжил

    Хугацаа

    Багц

    цаг

    Сургалт эрхлэх байгууллага

    Нэг. Сувилахуй

    1.

    Арьсны сувилахуй

    Дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч

    3 сар

    12

    АӨСҮТ

    2.

    Гэмтэл согогийн сувилахуй 

    3 сар

    12

    ГССҮТ

    3.

    Дархлаажуулалтын сувилахуй

    3 сар

    12

    ХӨСҮТ

    4.

    Мэдрэлийн сувилахуй

    3 сар

    12

    УНТЭ

    УГТЭ

    5.

    Мэдээгүйжүүлгийн сувилахуй

    3 сар

    12

    УНТЭ УХТЭ УГТЭ

    6.

    Мэс заслын сувилахуй

    3 сар

    12

    УНТЭ УХТЭ УГТЭ

    7.

    Нүдний сувилахуй

    3 сар

    12

    УНТЭ

    8.

    Нүүр амны сувилахуй

    3 сар

    12

    НШЭНТ

    9.

    Нярайн сувилахуй

    3 сар

    12

    ЭХЭМҮТ

    ААГТМЭ

    10.

    Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй

    4 сар

    16

    СЭМҮТ

    11.

    Халдварт өвчний сувилахуй

    3 сар

    12

    ХӨСҮТ

    12.

    Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй

    3 сар

    12

    ХСҮТ

    13.

    Хүүхдийн сувилахуй

    3 сар

    12

    ЭХЭМҮТ

    14.

    Хавдрын сувилахуй

    3 сар

    12

    ХСҮТ

    16.

    Чих, хамар, хоолойн сувилахуй 

    3 сар

    12

    УНТЭ

    16.

    Эрчимт эмчилгээний сувилахуй

    3 сар

    12

    УНТЭ УХТЭ УГТЭ

    Орхон БОЭТ

    17.

    Яаралтай тусламжийн сувилахуй

    3 сар

    12

    УНТЭ

    УХТЭ

    УГТЭ

    Орхон БОЭТ

    18.

    Настны сувилахуй

    3 сар

    12

    ГҮТ

    Хоёр. Эх барихуй

    19.

    Жирэмсэн ба төрсний дараах үеийн зөвлөгөө

    Дипломын болон бакалаврын боловсролтой эх баригч

    3 сар

    12

    ЭХЭМҮТ НӨАГ

    20.

    Жирэмслэлтэд бэлтгэх зөвлөгөө

    3 сар

    12

    ЭХЭМҮТ НААГ

    21.

    Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө

    3 сар

    12

    ЭХЭМҮТ

    22.

    Гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө

    3 сар

    12

    ЭХЭМҮТ

    Гурав. Монголын уламжлалт анагаах ухаан

    23.

    Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуй

    Уламжлалт анагаах ухааны сувилагч

    3 сар

    12

    УАУТХ

    Дөрөв. Лабораторийн техникчийн сургалт

    24.

    Бичил амь судлал

    Лабораторийн техникч/лаборант

    3 сар

    12

    УНТЭ

    25.

    Дархлаа судлал

    3 сар

    12

    УНТЭ

    26.

    Клиник биохими судлал

    3 сар

    12

    УНТЭ

    27.

    Эд судлал

    3 сар

    12

    ЭСҮТ

    Тав. Дүрс оношилгоо ба эмчилгээний тоног төхөөрөмжийн технологи, засвар үйлчилгээ мэргэжлээр төгсөгчийн суралцах чиглэл

    28.

    Ангиограф судлал

    Дүрс оношилгооны техникч

    3 сар

    12

    УНТЭ

    29.

    Диализын тоног төхөөрөмж судлал

    3 сар

    12

    УНТЭ

    30.

    Компьютер томограф/рентген туяа судлал

    3 сар

    12

    УНТЭ

    31.

    Соронзон давтамжит дүрс оношилгоо судлал

    3 сар

    12

    УНТЭ

    Зургаа. Бусад

    32.

    Ариутгал судлал

    Сувилагч, бусад мэргэжилтэн

    3 сар

    12

    ХӨСҮТ,

    ЗӨСҮТ

    33.

    Эрүүл мэндийн бүртгэл, мэдээлэл

    Сувилагч, бусад мэргэжилтэн

    3 сар

    12

    ЭМХТ

    Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрийн хэмжээ нь 2015 оны Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 97/56 дугаар тушаалаар батлагдсан зардлын жишгийн дагуу 1 багц цагийн төлбөр нь 16000 төгрөг.

    Товчилсон үгийн тайлал:

    НААГ    Амгалан амаржих газар

    АӨСҮТ           Арьсны өвчин судлалын үндэсний төв

    БОЭТ            Бүсийн оношилгоо, эмчилгээний төв

    ГҮТ                Геронтологийн үндэсний төв

    ГССҮТ           Гэмтэл согог судлалын үндэсний төв

    ЗӨСҮТ           Зоонозийн өвчин судлалын үндэсний төв

    МХАОН         Монголын хэт авиа оношилгооны нийгэмлэг

    НЭМҮТ          Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

    НШЭТ            Нийслэлийн шүд эрүү нүүрний төв

    НӨАГ            Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

    СЭМҮТ          Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

    УАУТХ           Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэн

    УГТЭ             Улсын гуравдугаар төв эмнэлэг

    УНТЭ             Улсын нэгдүгээр төв эмнэлэг

    УХТЭ             Улсын хоёрдугаар төв эмнэлэг

    ХСҮТ              Хавдар судлалын үндэсний төв

    ХӨСҮТ           Халдварт өвчин судлалын үндэсний төв

    ЦССҮТ           Цус сэлбэлт судлалын үндэсний төв

    ЦТЭ                Цэргийн төв эмнэлэг

    ЭЗШУИС      Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

    ЭСҮТ              Эмгэг судлалын үндэсний төв

    ЭМХТ             Эрүүл мэндийн хөгжлийн төв

    ЭХЭМҮТ        Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

    Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
    Шалгалтын сорилд хариулах заавар
    ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
    Бүртгүүлэх заавар