Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.02 сар
5,320
Халдварт бус өвчин 2025.02 сар
625,947

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ АЖИЛЛАН СУРАЛЦАХ СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2025/03/07

Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/380 дугаар тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор аймаг, дүүрэгт шинээр нутагшуулах оношилгоо, эмчилгээг хийх болон хэрэгцээтэй байгаа эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах үйл ажиллагааг эхлүүллээ.

Эрүүл мэндийн сайд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж, нилээдгүй олон асуудлыг газар дээр нь шийдэж байгаагийн зэрэгцээ 2024 онд Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн бол 2025 онд Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иймд орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан тэргүүлэх чиглэлийн сургалтыг эхлүүлэн, орон нутагт нь мэргэшсэн хүний нөөцийг ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр ажлын байран дээр нь чадавхжуулах зорилгоор энэ удаагийн сургалтыг ажиллан суралцах хөтөлбөрөөр зохион байгуулахаар сургалтын нээлтийг хийж байна.

Сургалтын нээлтэд төвийн удирдлага болон энэхүү ажиллан суралцах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, хамтран ажиллах  сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл болох Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага, сургалтын албаны дарга, арга зүйчид болон суралцагчид оролцлоо.

Нээлтийн үеэр сургалт эрхлэх байгууллагууд нь тусламж үйлчилгээний  онцлогтой уялдуулан сургалтаа ажиллан суралцах хөтөлбөрийн хүрээнд хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч хамтран ажиллалаа. 

Энэ удаагийн төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд 11 аймгийн 25 эмч, 45 сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн ажиллан суралцах хөтөлбөрт хамрагдахаар ирсэн байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар