Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.11 сар
49,417
Халдварт бус өвчин 2025.11 сар
3,232,258

21 АЙМАГТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025/02/28

Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй хийдэг ээлжит уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Уулзалтаар:

  1.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүний нөөцийг Хавдрын болон хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр чадавхжуулах,
  2.  Орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах, ялангуяа баг дээр ажиллах эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхижуулах,
  3. Ариутгал судлалын сургалтыг ажиллан суралцах хэлбэрээр бүсчилэн зохион байгуулах бөгөөд баруун бүсийн аймгуудын сургалтыг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн эхлүүлэх,
  4. Дээрх төгсөлтийн дараах сургалтуудыг ажиллан суралцах хэлбэрээр 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс төрийн сангаар эхлүүлэхээр мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангалаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар