Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.01 сар
3,010
Халдварт бус өвчин 2025.01 сар
345,923

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ӨРГӨЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025/01/29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нотолгоонд суурилсан анагаах ухааны судалгааны институт хамтран "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд цэцэрлэгийн эмч нарт зориулсан сургалтыг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн эмч нарт зохион байгуулсан.

Энэхүү сургалтын үеэр цэцэрлэгийн эмч нар салбар дундын байдлаас шалтгаалан сурч, хөгжих боломж хязгаарлагдмал байдгийг онцолж, энэ чиглэлийн сургалтын эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байгааг илэрхийлж байсан. Үүний дагуу сургалтын хамрах хүрээг өргөжүүлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн эмч нарыг хамруулан зохион байгуулж байна.

Сургалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд гол зорилго нь цэцэрлэгийн эмч нарын ур чадварыг сайжруулахад оршино. Тодруулбал, тэдэнд хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх, хянах, үзлэг хийх болон амилуулах суурь тусламж үзүүлэх ур чадвар эзэмшүүлэх юм.

Цэцэрлэгийн эмч бол зөвхөн хүүхдийн өвчлөлийг эмчлэхээс гадна бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөгжлийг нь дэмжих чухал үүрэгтэй мэргэжилтэн юм. Түүнчлэн тэд эцэг, эх, асран хамгаалагчид болон багш, сурган хүмүүжүүлэгч нарт хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих талаар арга зүйн зөвлөгөө өгч, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт илрүүлэх чухал үүрэгтэй. Ингэснээр хүүхдийн хөгжлийг гэр бүл, хамт олонд нь түшиглэн дэмжих, цаашлаад шаардлагатай тусламж, үйлчилгээтэй холбох боломжийг бүрдүүлнэ.

Энэхүү сургалт нь цэцэрлэгийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хөгжлийг дэмжихэд тэдний оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болно.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар