Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.01 сар
3,010
Халдварт бус өвчин 2025.01 сар
345,923

Багц цагаар зөвшөөрөл сунгуулах заавар

2025/01/28

Зөвшөөрөл бүхий хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг, сувилагч, эм найруулагч, бага эмч, эх баригч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн жил тутам 3 багц цаг бүрдүүлж тооцуулна.

Эмнэлгийн мэргэжилтэн дор дурдсан үндэслэлийг албан ёсны бичиг баримтаар нотолж ДҮЙЦҮҮЛЭХ МАТЕРИАЛ хэсэгт оруулсан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хугацаанд оруулан тооцож, тухайн хугацаанд багц цаг бүрдүүлэхээс чөлөөлнө. Үүнд:

  • жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтөй
  • цэргийн жинхэнэ алба хаасан, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон
  • өөрийн болон гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас мэргэжлээрээ ажиллахгүйгээр эмчлүүлж, сувилуулсан
  • донорын үүрэг гүйцэтгэсэн

ТАНЫ ТУХАЙН ЖИЛИЙН БАГЦ ЦАГ ГҮЙЦЭЭГҮЙ БОЛ ДҮЙЦҮЙЛЭХ АРГААР НӨХӨХ БОЛОМЖТОЙ. 

 ДҮЙЦҮҮЛЭХ материал хэсэгт доорхи материалыг нотлох баримтын хамт оруулснаар багц цагийг дүйцүүлэн тооцуулж болно. Үүнд:

  1. Тухайн жилд Эмнэлзүйн сургагч багшаар мэргэшүүлэх сургалт удирдаж ажилласан /Нотлох баримт: Мэргэшүүлэх сургалт удирдсан тухай Сургалт эрхлэх байгууллагын даргын тушаал, тайлан, эмнэлзүйн сургагч багшийн гэрчилгээ/ - 3 багц баг
  2. Тухайн жилд эмнэл зүйн үндэсний чиглүүлэгч багшаар ажилласан /Нотлох баримт: Сургалт удирдсан тухай ЭМХТ-ийн захирлын тушаал/ - 6 багц цаг
  3. Багц цагийн богино хугацааны сургалт удирдсан 4 цаг тутамд /Нотлох баримт: hr.hdc.gov.mn програмд оруулсан сургалтын хөтөлбөр, Сургалт зохион байгуулах тухай Сургалт эрхлэх байгууллагын даргын тушаал, тайлан/ - 4 цаг тутамд 0,5 багц цаг
  4. Мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцсан Их эмч, Эм зүйч /төгссөн жилдээ/ - /Нотлох баримт: АШУҮИС болон ЭМХТ-ийн захирлын тушаалаар олгогдсон гэрчилгээ/ - 6 багц цаг
  5. Мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцсан Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн /төгссөн жилдээ/ - /Нотлох баримт: ЭМХТ-ийн захирлын тушаалаар олгогдсон гэрчилгээ/ - 3 багц цаг
  6. Үндсэн мэргэшил эзэмшсэн Их эмч /төгссөн жилдээ/ - /Нотлох баримт: Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон мэргэшлийн үнэмлэх/ - 6 багц цаг
  7. Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн Их эмч, эм зүйч /төгссөн жилдээ/ - /Нотлох баримт: Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон мэргэшлийн үнэмлэх/ - 6 багц цаг
  8. Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн /төгссөн жилдээ/ - /Нотлох баримт: Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон мэргэшлийн үнэмлэх/ - 3 багц цаг
  9. Мэргэшлийн зэрэг хамгаалсан Их эмч, эм зүйч /Нотлох баримт: Зэргийн үнэмлэх/ - 6 багц цаг
  10. Мэргэшлийн зэрэг хамгаалсан Сувилахуй болон эмнэлгийн бусад мэргэжилтэн /Нотлох баримт: Зэргийн үнэмлэх/ - 3 багц цаг
  11. Эрүүл мэндийн салбарын төсөл, судалгаанд оролцсон бөгөөд судалгааны ажил, тайлан хэвлэгдсэн бол /Нотлох баримт: Хэвлэгдсэн судалгаа, тайлан/ - 1 багц цаг
  12. Оношилгоо, эмчилгээ, сувилгааны стандарт, заавар боловсруулахад оролцсон бөгөөд стандарт, заавар батлагдсан бол /Нотлох баримт: Батлагдсан стандарт, заавар/ - 1 багц цаг
  13. Эмчилгээ, оношилгооны шинэ арга боловсруулах, инноваци, шинэ технологи гаргаж, нэвтрүүлэх /Нотлох баримт: Бүтээгчийн нэр бүхий бүтээлийн хуулбар/ - 2 багц цаг
  14. Мэргэжлийн нийгэмлэг, холбооноос зохион байгуулсан эрүүл мэндийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бол /Нотлох баримт: Удирдамж, тодорхойлолт, тайлан/ - 1 багц цаг
  15. Резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцагч нар сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулсан эрүүл мэндийн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон бол /Нотлох баримт. Удирдамж, тодорхойлолт, гэрчилгээ/ - 1 багц цаг
  16. Тухайн жилд анагаах шинжлэх ухааны боловсролын докторын зэрэг хамгаалсан PhD: /Нотлох баримт: Докторын диплом/ - 6 багц цаг
  17. Тухайн жилд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан DSc: /Нотлох баримт: Шинжлэх ухааны докторын диплом/ - 6 багц цаг
  18. Тухайн жилд анагаахын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан MSc: /Нотлох баримт: Магистрийн диплом/ - 3 багц цаг
  19. Тухайн жилд бусад салбарын докторын зэрэг хамгаалсан /Нотлох баримт: Докторын диплом/ - 3 багц цаг
  20. Тухайн жилд бусад салбарын магистрийн зэрэг хамгаалсан /Нотлох баримт: Магистрийн диплом/ - 1,5 багц цаг
  21. Тухайн жилд анагаах ухааны докторын зэргийн ажил удирдаж хамгаалуулсан /Нотлох баримт: Хамгаалуулсан тухай нотлох баримт/ - 2 багц цаг
  22. Тухайн жилд анагаах ухааны магистрын зэргийн ажил удирдаж хамгаалуулсан /Нотлох баримт: Хамгаалуулсан тухай нотлох баримт/ - 1 багц цаг
  23. Мэргэжлийн чиглэлээр Олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд оролцох /Нотлох баримт: Хөтөлбөр, гэрчилгээ/ - 2 багц цаг
  24. Мэргэжлийн чиглэлээр Орон нутгийн хэмжээнд эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд оролцох /Нотлох баримт: Хөтөлбөр, гэрчилгээ/ - 0,5 багц цаг
  25. Мэргэжлийн чиглэлээр Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд оролцох /Нотлох баримт: Хөтөлбөр, гэрчилгээ/ - 1 багц цаг
  26. Мэргэжлийн чиглэлээр Олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд илтгэл тавих /Нотлох баримт: Хөтөлбөр, тайлан, гэрчилгээ/ - 3 багц цаг
  27. Мэргэжлийн чиглэлээр Орон нутгийн хэмжээнд эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд илтгэл тавих /Нотлох баримт: Хөтөлбөр, тайлан, гэрчилгээ/ - 1 багц цаг
  28. Мэргэжлийн чиглэлээр Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд илтгэл тавих /Нотлох баримт: Хөтөлбөр, тайлан, гэрчилгээ/ - 2 багц цаг
  29. Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичиж хэвлүүлсэн /Нотлох баримт: Өгүүлэл, шүүмжийн хураангуй, линк/ - 4 багц цаг
  30. Мэргэжлийн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага нийтлүүлсэн зохиогч /Нотлох баримт: Хэвлүүлсэн бүтээл, Зохиогчийн нэр бүхий эхний хуудас, гарчиг, хэвлэлийн мэдээлэл/ - 3 багц цаг
  31. Мэргэжлийн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага нийтлүүлсэн хамтран зохиогч /Нотлох баримт: Хэвлүүлсэн бүтээл, Зохиогчийн нэр бүхий эхний хуудас, гарчиг, хэвлэлийн мэдээлэл/ - 1 багц цаг
  32. Мэргэжлийн чиглэлээр эрүүл мэндийн салбарын олон улсын болон улсын хэмжээний уралдаан, тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан, удирдсан, шүүгчээр ажилласан /Нотлох баримт: Тайлан/ - 1 багц цаг
  33. Мэргэжлээрээ олон улсын эмнэлзүйн цахим платформоор суралцсан /Up to date/ - /Нотлох баримт: Миний мэдээлэл-системийн бус сургалт хэсэгт гэрчилгээг оруулна/ - 0,1-3 багц цаг хүртэл
  34. Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй /Нотлох баримт: Хүүхэд асрах тухай тушаал, emongolia-аас төрсний лавлагаа/ 6 багц цаг
  35. Цэргийн жинхэнэ алба хаасан, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон /Нотлох баримт: Цэргийн үүрэгтний батлах/ - 6 багц цаг
  36. Өөрийн болон гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас мэргэжлээрээ ажиллахгүйгээр эмчлүүлж, сувилуулсан /Нотлох баримт: Өвчний түүх, хамаарал бүхийг нотлох баримт/ - 6 багц цаг
  37. Донорын үүрэг гүйцэтгэсэн /эрхтний донор/ - /Нотлох баримт: ЭМХТ-ийн тодорхойлолт/ - 6 багц цаг

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар