Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.01 сар
3,010
Халдварт бус өвчин 2025.01 сар
345,923

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ACIBADEM ЭМНЭЛЭГ БОЛОН ACIBADEM ИХ СУРГУУЛЬД ЭМЧ НАРАА СУРГАНА

2025/01/24

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНТУ-д ажлын айлчлал хийсэн бөгөөд уг бүрэлдэхүүнд  тус төвийн захирал Б.Нарантуяа оролцлоо.

Айлчлалын үеэр  Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах бодлогын хүрээнд  эмч мэргэжилтнүүдээ урт богино хугацаагаар сургах, нарийн мэргэжлийн хөтөлбөрт хамруулах, тус эмнэлгийн резидентийн хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх, ACIBADEM UNIVERSITY  анагаахын их сургуульд оюутнуудаа суралцуулах чиглэлээр хамтран ажиллахаар Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНТУ-ын ACIBADEM эмнэлэгтэй гэрээ байгууллаа.

ACIBADEM эмнэлэг нь өөрийн улсдаа 24, гадаад улсад 5 салбар эмнэлэгтэй, улсдаа төдийгүй дэлхийн эрүүл мэндийн салбарын тэргүүлэгчдийн дунд зохих байр суурь эзэлдэг. ACIBADEM UNIVERSITY их сургуульдаа анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг , хүний нөөцийн болон техник технологийн чанар хүртээмжтэй олон улсын групп байгууллага юм. 

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар