Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮНДЭСНИЙ БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025/01/15

Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас  УГТЭ, УНТЭ-ийн хамтарсан Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багтай  уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийн 2024 оны үйл ажиллагааны тайлан болон  2025 онд  хамтран хэрэгжүүлэх гадаад, дотоод сургалт, эрх зүйн баримт бичгийн шинэчлэлийн асуудлыг ярилцлаа. 

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг нь ЭМС-ын тушаалаар 2022 онд байгуулагдсан бөгөөд тус албатай хамтран багийн гишүүдийг чадавхжуулах, хүний нөөцийг бэлтгэх, туршилтын мэс засал зэргийг  зохион байгуулж байгаа билээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар