ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
2024/12/27Монгол Улсын эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулж байгаа ба сургалтад тус эмнэлгийн 24 сувилагч суралцаж байна.
Сувилахуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг нийт 19 удаа зохион байгуулсан ба сургагч багшаар 400 гаруй, чиглүүлэгч багшаар 40 гаруй сувилагчийг сургаж чадавхжуулсан байна.
Цаашид сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, илүү олон сувилагч нарыг хамруулснаар төгсөлтийн дараах сургалтыг удирдах, багшлах чадамжтай болох юм.








Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ