НЯРАЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН БАГИЙГ БАГААР ГАДААД ОРОНД СУРГАЖ, ЧАДАВХЖУУЛНА.
2024/12/20Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний чиглэлээр гадаад улсад эмнэлгийн мэргэжилтэнг багаар нь сургах ажил амжилттай үргэлжилж байна.
Үүний хүрээнд БНХАУ-ын Шанхай хотын Фудан Их Сургуулийн Хүүхдийн эмнэлэгт тус төвийн холбогдох албан тушаалтнууд ажиллаж, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Уулзалтад Фудан Их Сургуулийн Хүүхдийн эмнэлгийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чиан, Хүүхдийн зүрх судасны тасгийн эрхлэгч Хуан Гиюүн, тэргүүтэй удирдлагын баг хамт олон, хүүхдийн зүрх судасны мэс заслын тасгийн профессорууд оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- ЭХЭМҮТ-ийн Нярайн зүрхний мэс заслын багийг багаар нь тус эмнэлэгт урт хугацааны сургалтад хамруулах;
- Зочин профессорын баг Монгол Улсад урьж, ажлын байран дээрх чадавхжуулах сургалт, хамтарсан оношилгоо, эмчилгээ хийх;
- Хамтарсан эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлэхээр тус тус хэлэлцэн тохиролцлоо.
Тус эмнэлгийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ