ШИНЭ СУВИЛАГЧИЙГ ДАДЛАГАЖУУЛАН СУРГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2024/12/20Монгол Улсын засгийн газар Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь дадлагажуулан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, албажуулсан ба улсын хэмжээнд анхны сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр эхлүүлсэн.
Цаашид хөтөлбөрийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ Дархан-Уул, Булган аймаг болон НЭМГ-ын харьяа дүүргийн ЭМТ, НЭ-үүд, СЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЦССҮТ, АӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг бүсчилсэн зохион байгуулж, арга зүйн зөвөлгөө өгсөн.
Энэ удаагийн сургалтад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн мэргэжилтнүүдийг оролцуулж байна.
Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах хөтөлбөр нь шинэ сувилагчийг өөрийн байгууллагад ээнэгшүүлэн дасгаж хүлээн авах, сэтгэл зүйг нь бэлдэж, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллахад маш их дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой билээ.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ