Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024/12/18

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шинээр болон шинэчлэн боловсруулсан мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, Сургалт эрхлэх байгууллагад зөвшөөрөл олгоход “Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагыг үнэлэх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээний дүнг Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Мөн уг  хурлаар Үндсэн мэргэшлийн 6, төрөлжсөн мэргэшлийн 5 хөтөлбөр, сургалт эрхлэх 5 байгууллагад мэргэшлийн 7 чиглэлээр сургалт зохион байгуулах эрхийг нэмэлтээр олгох асуудлыг хэлэлцэн, зөвлөмж үүрэг даалгавар өгч шийдвэр гаргалаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар