Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛНА.

2024/12/18

Тус төвийн Мэдээлэл, технологийн албанаас Эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээлэл хариуцсан эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдээллээр хангах зорилгоор “Эрүүл мэндийн салбарын цахимжилт, анхан шатны бүртгэлийн маягт, үзүүлэлт тооцох аргачлалын шинэчилсэн танилцуулга” сэдэвт сургалт  зохион байгуулж байна.

Уг сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын мэдээ, мэдээлэл хариуцсан эмч мэргэжилтнүүдийг хамруулах бөгөөд өнөөдөр эхлэж буй эхний сургалтад Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч нийт 50 хүн оролцож байна.


ЭМЯ-ны Мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Э.Мягмар-Өлзий сургалтыг нээж мөн “Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавилаа. 

Сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар