Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ОЛОН НИЙТЭД ОНОВЧТОЙ ХҮРГЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

2024/12/12

Төвийн албан хаагчдад зориулан зохион байгуулдаг ажлын байран дахь ээлжит сургалтын энэ удаагийнхаар “Төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах нь” сэдвээр Олон нийттэй харилцах зөвлөх, сэтгүүлч Э.Адъяасүрэн сургалт явууллаа.

Уг сургалтаар PR буюу олон нийттэй харилцах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ерөнхий ойлголт өгч, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд оновчтой, зөв сувгаар түгээхэд юуг анхаарах болон албан ёсны хэвлэлийн мэдээ хэрхэн бичих, нийгмийн сүлжээний алгоритм гэж юу болох түүнийг мэдээлэл, сурталчилгаа түгээхэд хэрхэн ашиглах талаар зөвлөгөө мэдээлэл хуваалцлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар