ШИНЭ ЭХ БАРИГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2024/12/05
Эрүүл мэндийн салбарт 1100 гаруй эх баригч мэргэжилтэн ажиллаж байна. Жилд дунджаар 40 орчим шинэ эх баригч төгсөж, ажлын байран дээр гарч байгаа ба энэхүү шинэ төгссөн эх баригч нарыг ажлын эхний өдрөөс эхлэн байгууллагын хүн бүр дэмжиж туслаж, чанартай хөтөлбөрөөр сургаж сайн мэргэжилтэн бэлдэх нь чухал юм.
Иймд шинэ эх баригчийг ажлын байран дээр нь дадлагажуулан сургах сургалтын жишиг хөтөлбөрийг боловсруулан батлуулж, анхны сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр өнөөдөр эхлүүллээ.
Хөтөлбөрийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд боловсруулсан бөгөөд шинэ эх баригчийг өөрийн байгууллагад ээнэгшүүлэн дасгаж хүлээн авах, сэтгэл зүйг нь бэлдэж, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ