ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ЭСРЭГ 16 ХОНОГИЙН АЯН
2024/11/28Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагд нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Монгол Улсад “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг хэрэггүй” урианд дор зохион байгуулж байна.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан, хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байна.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа альдсан хүний тоо 4.5%, хүнд гэмт хэрэг 20.2%, зөрчлийн тоо 24.3%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны 1-9 сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 НЦҮТ, ТХБ-уудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчүүлэгч авсан байна. Эдгээрийн 736 насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 насан хүрсэн эрэгтэйчүүд, 28 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1231 охид болон 929 хөвгүүд эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11%-ийн өсөлттэй байна.
Технологи ашиглан үйлдэгдэж буй ЖСХ (ТАҮЖСХ) нь дижитал цахим орчинд охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлсэн дэлхий дахинд шинээр гарч ирж буй сорилт болж байна. Технологийн хурдацтай дэвшил бидэнд тоолж баршгүй боломжуудыг олгож байгаа хэдий ч эрсдэлийг мөн дагуулсаар байна. ТАҮЖСХ-ийн тоо мэдээ хязгаарлагдмал байгаа ч Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгаагаар 15-49 насны Монгол охид, эмэгтэйчүүдийн 98% ухаалаг утас эзэмшиж интернет ашиглаж байгаа үзүүлэлт, мөн жижиг хэмжээний үнэлгээний дүнгээр эсрдэл улам нэмэгдэж асуудал болж байгааг харж болохоор байна.
2024 оны охид эмэгтэйчүүдийн эсрэг цахим орчинд, технологи ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл дарамтыг таслан зогсоох, аюул, эрсдэлгүй орчныг бий болгох чиглэлд анхаарч байгаа юм.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29