Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.10 сар
30,338
Халдварт бус өвчин 2024.10 сар
3,053,395

ШИНЭ СУВИЛАГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ , ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024/11/27

Монгол Улсын засгийн газар Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлээд энэ онд дуусаж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд эмч, сувилагч, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр чиглэсэн нилээдгүй үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна.

Энэ хугацаанд сувилахуйн чиглэлээр: сувилагч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргаж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, чадамжид суурилсан жишиг хөтөлбөрийг боловсруулж, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийж байна.

Мөн Шинэ сувилагчийг ажлын байран дээр нь дадлагажуулан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулан албажуулж, анхны сургалтыг Орхон аймагт 8 сард эхлүүлж, 13 сувилагчийг хамруулсан.  2024 оны 11-р сарын 23-ны өдөр шинэ сувилагч нар маань хөтөлбөрөө амжилттай дуусгаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Шинээр ажилд орж байгаа сувилагчийг ажлын байран дээр дагалдуулан сургах, байгуулагадаа ээнэгшүүлэн дасгаж авах, сэтгэл зүйг нь бэлдэж өгөх, тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллах, эзэмшсэн мэргэжлээрээ бахархах, үнэ цэнийг ойлгуулахад энэхүү нэгдсэн сургалтын хөтөлбөрийг зорилго юм.

Орхон аймгийн хувьд цаашид энэхүү сургалтыг хэрхэн хэрэгжүүлсэн туршлагаа улсын хэмжээнд хуваалцаж, тасралтгүй байдлыг хангаж тогтмолжуулах талаар өөр бусад аймгууд эрүүл мэндийн байгууллагууд туршлагаа түгээн дэлгэрүүлж, манлайлан ажиллахаа илэрхийллээ.

Шинэ сувилагчийг ажилд орсон өдрөөс нь эхлээд байгууллагын хүн бүр дэмжиж тусалж, чанартай сайн хөтөлбөрөөр сургаж сайн мэргэжилтэн бэлдэх нь ямар чухал вэ гэдгийг хэрэгжүүлсэн байгууллагууд маань онцлон дурдаж байлаа.

Шинэ сувилагчийн хөтөлбөрийг Монгол улсад анх удаа, бүр орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хамт олон, идэвх зүтгэлтэй, сэтгэл зүрхээ зориулан ажилласан БОЭТ-ийн удирдлага, хамт олонд, мөн  сувилахуйн салбарын хойч ирээдүйн хөгжлийн төлөө түүчээлэн идэвх санаачлага гарган ажилласан  бүх сувилахуйн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үргэлж дэмжиж, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг ЖАЙКА төслийн нэгжийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар