Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/11/08

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв,  Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын  дэмжлэгтэйгээр 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”, төслийн 2-р шат болох “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 онд хэрэгжүүллээ.

Өнөөдөр уг төслийн үр дүнг хэлэлцэх хурлыг зохион байгууллаа.

Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, ЭМХТ-ийн ХНХА-ны дарга Б.Отгончимэг болон ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, тус төслийн Ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар болон төслийн хамт олон, төсөл хэрэгжүүлсэн төв эмнэлэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 140 гаруй хүн оролцлоо.

Хурлаар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын төслийн нэгж, төсөл хэрэгжүүлэгч байгуулага, хамт олон өөр өөрсдийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо.

Мөн ЖАЙКА олон улсын байгууллагаас дээрх техникийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжих хугацаа дуусч байгаатай холбогдуулан төслийн үнэлгээг хийсэн. Үнэлгээний дүнгээс харахад, төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, хүрэх үр дүн биелж, эмч, сувилагч, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын суурь амжилттай тавигдсан гэж үнэлжээ. Энэ нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын төслийн нэгжийн хамт олны харилцан итгэлцэл, бат бэх хэлхээ холбоо, хамтын ажиллагааны үр дүн юм.

Төслийн үр дүнд Орон нутгийн сургалт эрхлэх байгууллага нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан Ерөнхий мэргэшил судлалаар хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдсэн.

Мөн сувилагч ба эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, сувилагч, эх баригч мэргэжилтний цогц чадамж, шинэ сувилагч, эх баригчийг ажлын байран дээр дадлагажуулах сургалтын хөтөлбөр, сувилагч, мэргэжилтний хөгжил, ур чадварын шатлалыг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй Эрүүл мэндийн хөгжлийн төв, загвар байгууллагууд чадавхижлаа. 

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар