Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Уламжлалт Анагаах Ухааны үзлэг зохион байгууллаа

2024/11/06

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын Монгол эмнэлгээс хүрэлцэн ирсэн зөвлөх эмч нар 11 дүгээр сарын 6-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллаж, уламжлалт анагаах ухааны дотор, мэдрэл, зүрх, үе мөчний чиглэлээр үзлэг хийж, уламжлалт эмийн эмчилгээ, зүү, ясны бариа заслын тусламж үйлчилгээ үзүүллээ.

Энэхүү үзлэгт 300 гаруй иргэд хамрагдсан бөгөөд үзлэгийн үеэр уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн, резидент эмч нар дагалдан суралцаж, ур чадвараа дээшлүүллээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар