Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“Номхон далайн баруун бүсийн ирээдүйн эрүүл мэндийн боловсон хүчнийг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо.

2024/11/05

ДЭМБ-аас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод 2024 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулсан “Номхон далайн баруун бүсийн ирээдүйн эрүүл мэндийн боловсон хүчнийг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэгт тус төвөөс ХНХА-ны дарга Б.Отгончимэг оролцлоо.

Хэлэлцүүлгээр ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн орнууд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтолцооны талаар харилцан туршлага солилцож, цаашид дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг онцоллоо. Үүнд:

• Эрүүл мэндийн ажилтны удирдлага, манлайллыг бэхжүүлэх, цаашид сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох;

• Шилдэг туршлага, арга хэмжээг хуваалцах замаар нотолгоонд суурилсан эрүүл мэндийн боловсон хүчний бодлогыг төлөвлөх;

• Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын удирдагч хоорондын сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг байлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар