Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Цахим шилжилтийг эрчимжүүлнэ.

2024/11/01

Тус төвийн Мэдээлэл, технологийн алба, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Санхүү мэдээллийн технологийн төвийн холбогдох  мэргэжилтнүүдийн оролцсон мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар: 

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нэгдсэн шинэ системийн танилцуулга, Licemed системтэй мэдээлэл солилцож байгаа сервисийн талаар танилцуулга, Цаашдын хөгжүүлэлтийн төлөвлөлт,

- Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээний сан Health ESB системийн ерөнхий архитектур, дэд бүтцийн ерөнхий зураглал, танилцуулга, Төрөлжсөн мэдээний сангийн өгөгдлийн сангийн зохион байгуулалт, архитектур зураглал, цаашид тогтвортой, үр ашигтай байлгах ажлын санал зөвлөмжид үндэслэн төлөвлөгөө гаргаж холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар