Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024/11/01

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс улсын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг ЭМЯ, АТГ, ЭЭХХЗГ, Салбарын хяналтын газар, Санхүүгийн мэдээлэл технологийн төв хамтран зохион байгуулж байгаа ба тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой Зөвшөөрлийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох бодлогын баримт бичиг, тусгай зөвшөөрлийн цахим систем, тусгай зөвшөөрлийн олон улсын чиг хандлагын талаар мэдээллээр хангах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн зөвшилцөх зорилготой юм. 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудын талаарх хэлэлцүүлэгт ЭМЯ-ны БТГ-ын дарга П.Оюунцэцэг оролцож, салбараас баримтлаж буй бодлого, эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх заавар, зөвлөмж өглөө. 

Мөн Тусгай зөвшөөрлийн цахим систем ашиглалтанд орж байгаатай холбогдуулан оролцогчдод Licence.mn програм дээр ажиллах чадвар эзэмшүүлэх дадлага сургалтыг Санхүүгийн мэдээлэл технологийн төвөөс хамтран зохион байгууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар