Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ хийж байна

2024/10/30

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-аас Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багууд болон донор эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэл, анхан шатны маягт хөтлөлтөд явцын хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж байна.

Одоогоор уг хяналт, шинжилгээ-үнэлгээг УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг, Элэг шилжүүлэн суулгах баг, Шөрмөс шилжүүлэн суулгах баг, Ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах баг, Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори, Тархины үхэл тодорхойлох баг, УХТЭ, УГТЭ болон ГССҮТ-ийн Тархины үхэл тодорхойлох баг, “Өөжинмед”, “RMC”, “CLWH” үр шилжүүлэн суулгах төвүүдэд хийгээд байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах баг, донор эрүүл мэндийн байгууллага, үр шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллагуудын 2024 онд үзүүлсэн тусламж үйлчилгээний талаар асуумжийн дагуу үнэлгээ хийн, тайланг нэгтгэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран төлөвлөх, тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар