Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад тоон гарын үсгийн гэрчилгээ олголоо

2024/10/25

Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиг үүргийн дагуу цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт болон салбарын цахим шилжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад тоон гарын үсэг, гэрчилгээ олгох түүний хэрэглээг нэвтрүүлэх үйл ажиллагааг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл энэ удаад Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын төв болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн нийт 12 удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн төхөөрөмж, гэрчилгээг олголоо.

Ингэснээр тус аймгийн тухайд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа тоон гарын үсгийг 100 хувь ашиглаж эхлэх боломж бүрдэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран аливаа гэрээ хэлцлийг цахим хэлбэрээр хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломжууд нээгдэж, цаг хугацаа, зардлыг хэмнэхэд ихээхэн нөлөө үзүүлэх юм. Мөн хуулийн этгээд тоон гарын үсгийг ашиглаж эхэлснээр төрийн үйлчилгээний цахим систем E-business платформоос хуулийн этгээдтэй холбоотой 26 төрлийн үйлчилгээ, мөн нийгмийн даатгал, татвар, гаалийн ерөнхий газар, www.tender.gov.mn цахим сайтуудад тоон гарын үсгээр нэвтэрч төрийн бүх үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг авах бүрэн боломжтой болох юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар