Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал” болон “Бөөр шилжүүлэн суулгах мэс засал “ сэдэвт лекц сургалт

2024/10/15

Монгол Японы эмнэлэгт Үндсэн мэргэшлийн чиглэлээр сурч буй оюутнууд болон тус эмнэлгийн эмч нарт “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал” болон “Бөөр шилжүүлэн суулгах мэс засал “ сэдэвт лекц сургалтыг 10 дугаар сарын 15-ны өдөр  зохион байгууллаа.

Тус сургалтаар Донорын тухай хууль, дагаж гарсан тушаал журмын хэрэгжилт, донорын зарт, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгалт хэрхэн хөгжиж буй талаар мэдээлэл өгсөн. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч М.Эрдэнэсайхан бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтнийг сонгох, бэлтгэх, мэс заслын дараах хяналтыг хэрхэн хийх талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээллийг өгч мэдлэгийг нэмэгдүүлсэн.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар