Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Орон нутгийн Сувилагч нар Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалтад суралцаж байна.

2024/10/08

Тус төвөөс  зохион байгуулдаг төгсөлтийн дараах сургалт удирдах "Сувилахуйн сургагч багш бэлтгэх” энэ удаагийн сургалт 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд болж  Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Ховд аймгийн 24 сувилагч суралцаж байна.

Сургалтын нээлтэнд ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ХНХА-ны дарга Б.Отгончимэг нар оролцож сургалтын ач холбогдлын талаар танилцуулан, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Төгсөлтийн дараах сургалт удирдах сургагч багш нарыг бэлтгэснээр сургалтын чанар сайжирч, сургалт удирдах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багшлах чадамжтай болох юм.

Уг сургалт нь Монгол Улсын эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд зохион байгуулагддаг.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар