Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

2024/10/01

Тус төв нь өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа жил бүрийн Цагаан сарын баяр, Ахмадын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг.

Энэ удаагийн Ахмадын өдрөөр ахмадуудаа үдийн зоогонд урин хүлээн авч, гарын бэлэг гардууллаа.

Салбар болоод байгууллагын хөгжлийг түүчээлэн ирсэн ахмадуудын маань төлөөлөл, тус төвийн анхны дарга Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АУ-ны доктор Ц.Содномпил, ахмадын холбооны тэргүүн Ч.Батнасан нар байгууллагын үүх түүхээс өгүүлж, төвийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэн цаашдын ажилд амжилт хүслээ.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар тус төвд жолоочоор ажиллаж байсан Ж.Төмөрбаатар хүүгийн хамтаар урласан таван хошуу мал, цацлын хувин, халбагыг цагаан сүүний дээжийн хамт байгууллагадаа дурсгаж, өсөж дэвжин, өрнүүн дэлгэр байхыг ерөөлөө.

Тус төвийн ахмадууд нь “Эрүүл мэндийн хөгжлийн төлөө ахмадын зөвлөл”  ажиллуулдаг бөгөөд байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт хичээл орох,  мэргэжилтнүүдэд зөвлөн туслах зэргээр байгууллагатайгаа байнга холбоотой ажилладаг юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар