Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Япон Улсын “Олон улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн их сургуулийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

2024/09/24

Япон Улсын Олон улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн захирал профессор Ямамото, тус сургуулийн Олон улсын харилцааны газрын дэд захирал Маэда болон  төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тус сургуулиас манай улсын эрүүл мэндийн ажилтны төгсөлтийн дараах сургалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн Монгол Улсад  эмчлэх боломжгүй байгаа өвчний оношилгоо, эмчилгээг нутагшуулах ажлын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллах талаар тохиролцов.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар