Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Дархан-Уул аймагт сургалт зохион байгууллаа

2024/09/24

Хүүхдэд тохиолдох А бүлгийн В стрептококкийн гаралтай ангина, фарингит, хүүхдийн хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг өвчлөлийн хувийг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМХТ, ЭХЭМҮТ, ЭМГ хамтран Нэгдсэн эмнэлэг, Сум, өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар болон эцэг эхчүүдэд мэдлэг олгох сургалтыг  9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар эмч, мэргэжилтнүүдэд оношилгоо, эмчилгээг хэрхэн зөв оношилж, үр дүнтэй эмчилгээ хийх талаар цогц мэдлэг олгон, харин эцэг эхчүүд асран хамгаалагчдад хүүхдийг тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэрийлэх, эмчилгээний дараах асаргаа сувилгааны талаар мэдээлэл өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар