Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Говьсүмбэр аймагт сургалт зохион байгууллаа.

2024/09/24

Сүүлийн жилүүдэд хэрэх өвчнөөр хүүхэд өвчлөх нь нэмэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, явц удаан байгаагаас оношилгоо, илрүүлэг оройтож, зүрхний олдмол гажиг үүсэх эрсдэл өндөр байна.

Манай улсын статистик мэдээнээс харахад хэрэх болон  хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг нь өсвөр насныханд тохиолдож байгаа зүрх судасны өвчлөлийн 2 дугаар байранд орж байна.

Тус төвөөс НҮБ-ын Хүүхдийн сан, ЭХЭМҮТ-тэй хамтран орон нутгийн хүүхдийн эмч нарт “СТРЕПТОКОККИЙН АНГИНА, ФАРИНГИТ, ХЭРЭХ ӨВЧИН, ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ, ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛОХ ЧАДАВХИ ОЛГОХ" сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

20 аймгийн 40 хүүхдийн эмчийг сургагч багшаар бэлтгээд байгаа бөгөөд эдгээр сургагч багш нар, ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран орон нутагтаа уг сургалтыг явуулж байна.

Одоогоор 15 аймагт зохион байгуулагдаад байгаа уг сургалт энэ сарын 19-20-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт боллоо.Сургалтыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ундрал, тус аймгаас бэлтгэгдсэн сургагч багш нарын хамтаар зохион байгуулж нэгдсэн эмнэлэг, сум, өрх, ерөнхий боловсролын сургуулийн 30 орчим эмч хамрагдлаа.

Энэхүү сургалтын дараа ЕБС-ийн бүх хүүхдүүдэд хоолой залгиурын арчдас авч стрептококкийн халдвар илрүүлэх үйл ажиллагаа хийгдэх юм.


.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар