Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“ОНОШИЛГООНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/09/23

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийн хүрээнд  9 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Оношилгооны аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт багц цагийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 94 эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй эмнэлгийн мэргэжилтэн цахим болон танхимаар оролцож, "Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын бодлого", "Оношилгооны аюулгүй байдал", "Цөмийн оношилгоо, эмчилгээний үеийн цацрагийн хяналт, аюулгүй ажиллагаа" зэрэг сэдвүүдээр мэдлэг олголоо.

Түүнчлэн сургалтын үеэр өртөөчилсөн байдлаар эмч, мэргэжилтнүүд 4 багт хуваагдан, Мэдрэлийн төвийн Нойрны эмгэгийг оношлох хэсэг,  Лабораторийн нэгдсэн тасаг,  Эмгэг судлалын нэгдсэн тасаг, Эмнэлгийн угтах хэсэг болон цахим бүртгэлийн хэсэг, Эмзүйн алба, нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага судаллаа.

Магадлан итгэмжлэлийн албанаас Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг угтан 8 сарын 27-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын сарын аяныг зохион байгуулахыг уриалж, аяны хүрээнд  оношилгооны аюулгүй байдлыг ханган ажиллаж буй “Сайн туршлага"-тай эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулсан.

Уг арга хэмжээнд нийт 27 эрүүл мэндийн байгууллагын 39 сайн туршлагаас БЗД-ийн 9 дүгээр хорооны Энх-Энэрэл, Дархан-Уул аймгийн Медс-Тоб ӨЭМТөвүүд шалгарлаа.


Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар